Сургууль, цэцэрлэгүүдэд шинэ жилийн баяр зохиохгүй байхыг зөвлөлөө

2023-12-15 211 1

Шинэ жилийн баяр ойртож байгаатай холбогдуулан Боловсролын ерөнхий газраас цэцэрлэг, сургуулийн удирдлагуудад шинэ жилийн баяр, арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг зөвлөлөө.

Мөн дараах зөвлөмжийг хүргүүллээ.

  • Шинэ жилийн баяр, багт наадам, урлагийн наадам зэргээр төвлөрсөн арга хэмжээ зохион байгуулахгүй байх;
  • Шинэ жилийн баяр тэмдэглэх нэрийдлээр суралцагч, эцэг эх, асран хамгаалагчдад санхүүгийн дарамт үүсгэхээс сэргийлэх;
  • Анги чимэглэх, суралцагчдад бэлэг бэлдэх гэх мэтээр хавтгайруулж албадаж, төлбөр хураамж шаардахгүй байх;
  • Жигд хувцас зэрэг материаллаг зүйлд ач холбогдол өгөхөөс илүүтэй шинээр сурсан мэдсэнээ тайлагнахад анхаарах;
  • Ялгаварлан гадуурхалтаас сэргийлж, хүүхэд бүрийн тэгш эрхийг хангаж, ялгаатай байдал үүсэхээс сэргийлэхийг зөвлөж байна.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Холбоотой мэдээ

`