Нүүрсний хулгайчдын нэрийг зарлахыг шаардсан иргэд долоо дахь өдрөө жагсаж байна

2022-12-10 356 0

Нүүрсний хулгайг эсэргүүцсэн иргэдийн жагсаал долоо дахь өдрөө нийслэлийн төв талбайд үргэлжилж байна.

Иргэд нүүрсний хулгайтай холбогдсон хүмүүсийн нэрийг зарла, хөрөнгийг хураа, хариуцлага тооц гэх шаардлагыг тавьж, үр дүнд хүртлээ тэмцэнэ гэдгээ илэрхийлцгээж байгаа юм.

Эдгээр шаардлагын дагуу мөрдөн шалгах ажиллагаа эрчимжсэн гэдгийг холбогдох албаныхан хэлж байгаа.

Жагсагчдад зориулан иргэд сайн дураараа халуун хоол, цай, аарцаар үйлчилж байна.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Холбоотой мэдээ

`