Өнөөдөр нийслэлд 12-14 градус дулаан байна

2022-05-07 649 0

Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын  нутгийн өмнөд хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар 10-15 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 22-27 градус, бусад нутгаар 16-21 градус дулаан байна.

Улаанбаатар хот орчмоор: Өглөөгүүр үүлэрхэг, хур тунадас орно. Үдээс хойш үүл багасаж, хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 8-13 метр. 12-14 градус дулаан байна.

Багануур орчмоор:  Өглөөгүүр үүлэрхэг, хур тунадас орно. Үдээс хойш үүл багасаж, хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 9-14 метр. 10-12 градус дулаан байна.

Тэрэлж орчмоор:  Өглөөгүүр үүлэрхэг, хур тунадас орно. Үдээс хойш үүл багасаж, хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 9-11 градус дулаан байна.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Холбоотой мэдээ

`