Индонезын Бали аралд сүүлийн хоёр өдрийн хугацаанд болж өнгөрсөн Их 20-ын бүлгийн гадаад хэргийн сайд нарын уулзалтыг ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров эрт орхин явжээ.
Украины дайнтай холбоотой Өрнөдийн орнуудын төлөөлөгчдийн үзүүлсэн эсэргүүцэл түүнийг ийм алхам хийхэд хүргэсэн байна.
Пүрэв гарагийн орой төлөөлөгчид хүндэтгэлийн зоог барих ёстой байсан ч Их Долоон гүрний гадаад хэргийн сайд нар Лавровтой нэг ширээнд суухаас татгалзаж, арга хэмжээнд оролцоогүй ажээ.


