Цаг агаарШуурхай

Баруун аймгуудад зудын хүндрэл үүсэх төлөвтэй байна

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс арваннэгдүгээр сарын зудын урьдчилсан төлөвийг газрын ажиглалтын болон хиймэл дагуулын мэдээгээр 2025-2026 оны өвөл, хаврын бэлчээрийн даац болон бэлчээрийн ургац, цаг агаарын температур, хур тунадасны дундажтай харьцуулсан судалгааг гаргажээ.

Тухайлбал, цасны зузаан болон арваннэгдүгээр сарын агаарын температур, хур тунадасны урьдчилсан төлөв зэрэг мэдээлэлд үндэслэн боловсруулсан байна.

Зудын урьдчилсан төлөвөөс харахад мал өвөлжилт нийт нутгийн 2 хувь нэн их, 16 хувьд их, 36 хувьд дунд, 29 хувьд бага, 17 хувьд хүндрэлгүй байхаар байна.

Өөрөөр хэлбэл, Баян-Өлгий, Увс, Ховдын ихэнх, Хөвсгөл, Өвөрхангай, Архангай, Баянхонгор, Төвийн зарим нутгаар зудын хүндрэл эрсдэл үүсэх төлөвтэй байгаа аж.

Энэ мэдээнд таны өгөх хариулал

Зөв гоё
0
ХаХа
0
Гайхалтай
0
Харамсалтай
0
Буруу
0

Comments are closed.

0 %