
Өчигдөр (2024.04.04) дүүжин тээврийн эхний шугамын шавыг тавилаа.
Энэхүү ажиллагааны үеэр нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар: “Ирэх долоо хоногоос хотын захиргаа Яармаг руу нүүж байна. Үүний гол зорилго нь Яармагийн түгжрэлийг хотын захиргаа өөрсдөө шийдэх ёстой гэсэн даалгаврыг Засгийн газраас өгсөн” гэлээ.
Өмнө нь тэрбээр “Нийслэлийн төр захиргаанд бараг 2,000 орчим хүн ажилладаг. Хотын төвийн түгжрэлийг бууруулахад нийслэл өөрөө манлайлж, Яармаг руу “нүүнэ” гэх шийдвэрт хүрсэн. Үүний дагуу бэлтгэл ажлаа хангаж байна. Харьяа агентлагууд очно. Мөн Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар-ын бүх алба хаагч Яармаг руу гуравдугаар сарын 1-н гэхэд нүүнэ” гэж мэдэгдэж байсан боловч энэ хугацаанд барилгын ажилтай холбоотойгоор хойшилсон хэмээн албаны эх сурвалж мэдээллэж байв.