“Ид шидийн орон” ТББ-ийн тэргүүн Ч.Ганжавхланг танихгүй хүн ховор. Түүний дүү үзэсгэлэнт бүсгүй Ч.Ган-Инж ч мөн ахаасаа дутахгүй алдартай болоод буй.
Тэрээр саяхан “INJ Studio”-оо нээсэн. Personal styling/ image making буюу хувийн стиль имидж тодорхойлох мөн event & shooting styling буюу арга хэмжээ, зураг авалтын үеийн стиль тодорхойлох үйлчилгээ үзүүлдэг түүний хурим өнөөдөр тохиож байна.
Стиль, имиж тодорхойлдог бүсгүйн хуримын гоёл олны анхаарлыг татаж буй нь дамжиггүй. Түүний сонголт тун ч өвөрмөц байлаа. Тогтсон хэв маягийг эвдсэн задгай энгэр, урт оноотой даашинз зоригтойгоор сонгосон үзэсгэлэнт сүйт бүсгүй орчин цагийн загварлаг бүсгүйчүүдийн жагсаалтийг ийн өнгөлжээ.


