- ТВ8 телевиз, Fitness Agency хамтран “Өөртөө хувьсал хийе” уриан дор “Anuxai’s fitness show” нэвтрүүлэг 45 хоногийн хугацаанд үргэлжилж, өчигдөр /2022.07.11/ ялагчаа тодрууллаа. Ялагчийг тодруулахдаа шүүгчид болон сошиал санал хураалтаар шалгаруулсан.
1.

Бие болоод сэтгэл зүйн тулаанд хүч сорьсон зургаан бүсгүйгээс оролцогч Оля ялагч болж, 10 сая төгрөгийн эзэн болсон юм. Тэрээр шоуны оролцогчдын хамгийн их жинтэй буюу нэвтрүүлэгт анх орохдоо 112,7 кг байлаа. Тэгвэл өөрийгөө ялж, өөрчлөлтийг өөртөө хийж чадсан тэрээр 45 хоногийн хугацаанд нийтдээ 18.3 кг жин хаяж, бүсэлхийн тойргоосоо 18 см хасаж чаджээ.

Олягийн хувьд өмнө нь хэзээ ч турах оролдлого хийж байгаагүй тэрээр анх удаа жингээ хасах шийдвэр гарган, өөртөө эрүүл мэнд,ү гоо сайхны том хөрөнгө оруулалт хийсэн нь энэ юм.
.jpg)
2.

Оролцогч Н.Өнөрцэцэг нэвтрүүлгийн хугацаанд 10 кг хасаж, булчингийн массаа нэмж чаджээ. Түүний биеийн онцлогийн хувьд булчингийн масс бага, бие бүхэлдээ өөхлөлттэй, ялангуяа хэвлийн хэсэг таргалалттай байлаа. Нэвтрүүлгийн хугацаанд 10 кг хасаж, биеийн галбир засах зорилготой байсан. Тэрээр энэ хугацаанд ямар нэгэн хүнсний нэмэлт бүтээгдэхүүн хэрэглээгүй, өөрөө жингээ хасан, өөрчлөлтийг хийж чаджээ.

3.

Оролцогч Лхагвадуламын хувьд 84,9 кг-аас 45 хоногийн хугацаанд 10.2 кг жин хасжээ. Тэрээр хичээл зүтгэлтэй байсны үр дүнд өөртөө дээрх өөрчлөлтийг хийж чадлаа.

4.

Оролцогч С.Хишигжаргалын хувьд нэвтрүүлгийн хугацаанд 56.1 кг-аас долоон кг жин хасаж чаджээ. Тэрээр анх нэвтрүүлэгт орохдоо жин багатай боловч биеийн бүх хэсэг өөхлөлттэй, ялангуяа хэвлийн таргалалт маш их, булчингийн масс багатай байсан. Тэрээр мөн хугацаанд биеийн галбираа урлаж, өөртөө шинэчлэлтийг хийж чаджээ. Түүний хувьд бусад оролцогчдоос ганцаараа нэг ч өдөр дасгалаа таслаагүй, дэглэмээ баримталсан гэдгээрээ онцлог байв.

5.

М.Аззаяагийн хугацаанд 45 хоногийн хугацаанд 8.8 кг хасжээ. Түүний хувьд жингийн илүүдэлтэй, хэвлийн хэсгийн таргалалтай, биеийн бүх хэсэг өөхлөлттэй байсан бөгөөд нэвтрүүлгийн хугацаанд өөрчлөлтийг өөртөө хийж чадлаа. Тэрээр өөрийгөө 100 хувь дайчлах боломжгүй, эрүүл мэндийн шалтгаантай байсныг энд онцлох нь зүйтэй.

6.

Оролцогч М.Намуунцэцэг нэвтрүүлгийн хугацаанд 6.5 кг жин хасаж, өөрийгөө ялж, өөртөө ялагч боллоо. Тэрээр анх нэвтрүүлэгт оролцохдоо 68 кг байсан бөгөөд гол зорилго нь галбиржих шаардлагатай биеийн онцлогтой байсан.

“Fitness Agency”-ийн үүсгэн байгуулагч, бодибилдинг, фитнессийн Дэлхийн хошой аварга, дасгалжуулагч Н.Анухай өөрийн олон жилийн амжилтын туршлага дээр үндэслэн 45 хоногийн хугацаанд оролцогч зургаан бүсгүйг галбиржуулах эрчимтэй хөтөлбөр хэрэгжүүлж, олны нүдэн дээр ийнхүү өөрчлөлтийг хийлээ.


