БОКС: Б.Чинзориг, Б.Мишээлт нар ДАШТ-ий хүрэл медалийн төлөө өнөөдөр тулалдана

2023-05-10 376 0

Сонирхогчдын боксын эрэгтэйчүүдийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) Узбекистаны нийслэл Ташкент хотод арав дахь өдрөө үргэлжилж байна.

Манай улсаас ахлах дасгалжуулагч Ж.Энхтөр, зөвлөх дасгалжуулагч узбекистан мэргэжилтэн Аброр Турсунпулатов, дасгалжуулагч Б.Эрдэнэбаяр, Ц.Даваацэрэн нарын удирдлага дор 10 боксчин тус ДАШТ-ийг зорьсон юм.

Есөн өдрийн дараах байдлаар манай улсын хоёр боксчин тэмцээнээ үргэлжлүүлж байгаа бол үлдсэн найман тамирчин ДАШТ-ийг өндөрлүүлсэн.

Манай улсын хоёр тамирчин хүрэл медалийн төлөө өнөөдөр тулалдана. Үүнд

  1. -67 кг жинд Баттөмөрийн Мишээлт Венесуэл улсын тамирчин Палацио Кристиантай,
  2. -63.5 кг жинд Баатарсүхийн Чинзориг  Кубын боксчин Алвераз Эстрадатай тулалдах юм.

Хэрэв манай улсын хоёр тамирчин ялбал шөвгийн дөрөвт шалгарч хүрэл медалийн болзол хангах бөгөөд мөнгөн медалийн төлөөх тоглолтыг энэ сарын 12-нд хийнэ.

Тэмцээний нийт шагналын сан 5.2 сая ам.доллар юм. Алтан медаль 200, мөнгө 100, хүрэл медалийн амжилт гаргавал 50 мянган ам,доллар гардаж авна.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Холбоотой мэдээ

`