“Роснефть компаниас илүү хямд авах шатахуун нь ирээгүй гэх шалтгаанаар доголдол үүссэн”

2023-03-01 400 0

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар танилцуулахдаа сэтгүүлчдийн асуусан шатахууны талаарх зарим асуултад хариуллаа.

Тэрбээр “Манайд шатахууны нөөцийн сав улсын хэмжээнд байхгүй, зөвхөн хувийн компаниудад байдаг. ОХУ-ын нийгэм эдийн засаг, тэмдэглэлт баяр зэргээс улбаалан Роснефть компанид гурван өдрийн саатал үүсэхэд Монгол Улсад томоохон асуудал үүсдэг болжээ. Манай улсад  1992 оноос хойш нөөцийн савандаа анхаарал тавиагүй. Засгийн газраас тендер зарлаж 100 мянган тонн түлшний нөөцийн сав нийлүүлэх ААН нь сонгогдсон.

Манайд АИ92 шатахуун нийлүүлэх тодорхой хоёр компани байгаа ба тэдэнд санхүүгийн асуудал бий. Нэг компани нь Роснефть компаниас авдгаас илүү хямд шатахуун авахаар өөр компанитай гэрээлсэн, тэр нь хараахан орж ирээгүй гэдэг шалтгаанаар доголдол үүссэн. Харин Роснефтьтэй тогтвортой үйл ажиллагаа эрхэлж байгаа компаниудад асуудал байхгүй. Шатахууны нийлүүлэлтийн доголдол үүссэн асуудалтай байгаа нь ойрын 2-3 хоногоос жигдэрнэ” гэлээ.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Холбоотой мэдээ

`