Ногдол ашиг болох 256 мянган төгрөгийг энэ сарын 25-наас иргэдэд олгож эхэлнэ

2024-03-03 512 1

Эрдэнэс тавантолгой ХК 2022 онд 1,3 их наяд төгрөгийн ашигтай ажиллаж, 1072 хувьцаатай иргэдэд татварын дараах дүнгээр 104 мянган төгрөгийг өнгөрсөн нэгдүгээр сард олгосон билээ. Тэгвэл ЭТТ ХК 2023 оны урьдчилсан гүйцэтгэлээр 3,2 их наяд төгрөгийн ашигтай ажиллаж, 1072 хувьцаатай иргэнд 256 мянган төгрөг олгохоор шийдвэрлэсэн юм. Санхүүгийн тайлан аудитаар орсны дараа буюу 2024 оны гуравдугаар сарын 25-ны өдрөөс дөрөвдүгээр сарын 08-ны хооронд багтаан иргэдэд ногдол ашиг олгохоор болжээ.

Холбоотой мэдээ

`