Хотын дарга асан Э.Бат-Үүл өнөөдөр ДАВЖ ЗААЛДАНА

2022-04-04 679 0

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өнгөрсөн арванхоёрдугаар сард /2021.012.16/ Хотын дарга асан Э.Бат-Үүлийг гэм буруутайд тооцож, дөрвөн жилийн хорих ял оноосон билээ.

Шүүх хурал есөн өдөр үргэлжилсэн бөгөөд Хотын дарга асан Э.Бат-Үүлийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглаж бусдад давуу эрх олгосон гэм буруутайд тооцсон юм.

Харин Хотын дарга асан Э.Бат-Үүл шүүх хурлын шийдвэрийг эсэргүүцэж, өмгөөлөгчөөрөө дамжуулж давж заалдахаа мэдэгдсэн. Улмаар давж заалдах гомдлоо гаргасан байдаг.

Тэгвэл өнөөдөр /2022.04.04/ Хотын дарга асан Э.Бат-Үүлд холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал болно. Шүүх хурлыг 10:30 цагт товлоод байна. 

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Холбоотой мэдээ

`