Сонирхолтой мэдээТүүхэнЭдийн засаг

Ж.Алдаржавхлан: 60 жилийн турш машинаа нэг л хэвээр нь үйлдвэрлэж байгаа ОХУ-д орчин үеийн техник технологи байгаа юу?

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Улаанбаатар хотын Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн төслийн зураг төсөл боловсруулах тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь уг хэлэлцээрийн төслийг дэмжсэн юм. Гэхдээ заавал яагаад ОХУ-тай хамрах ёстой вэ гэдгийг олон гишүүн хэлж байв. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан “Зээлийн хэлэлцээрийг уншихаар бүх тоног төхөөрөмжөө ОХУ-аас авна гэсэн байна. ОХУ-д ийм хэмжээний орчин үеийн техник технологи байгаа юу. 1960 оноос үйлдвэрлэсэн Фургон машин чинь 60 жилийн дараа ч яг хэвээрээ л байгаа шүү дээ” гэв.

Энэ мэдээнд таны өгөх хариулал

Зөв гоё
0
ХаХа
0
Гайхалтай
0
Харамсалтай
0
Буруу
0

Comments are closed.

0 %