Цахим спортын “CS2” төрлийн “The MongolZ” баг орлогоороо дэлхийн баян багуудын нэгээр нэрлэгдэж эхэллээ.
ОХУ-ын “НАШ КС” сувгийн тооцоолсноор “The MongolZ” 2024 онд 330,847 ам.долларын шагналыг хүртжээ.
Тодруулбал,
- eXTREMESLAND 2023: Түрүүлж 25 мянган ам.доллар
- PGL Мajor Copenhagen 2024: 15-16 дугаар байрт орж 20 мянган ам.доллар
- ESL Pro League Season 19: 9-12 дугаар байрт орж 23.5 мянган ам.доллар
- MESA Nomadic Masters Spring 2019: Түрүүлж 50 мянган ам.доллар
- YaLLa Compass 2024: Түрүүлж 200 мянган ам.доллар
Ингэснээр тэд 2024 онд олсон орлогоороо “CS2” багуудаас дэлхийд тавдугаарт жагсч байна.


