Тавдугаар сарын 7

2022-05-07 557 0

Дэлхийн түүхэд тавдугаар сарын 7-д болсон онцлох гурван үйл явдлыг танилцуулъя.

1867 оны тавдугаар сарын 7. Альфред Нобель динамитыг патентжуулав

Шведийн химич, Нобелийн шагналыг үндэслэгч Альфред Нобель 1867 оны тавдугаар сарын 7-д динамитыг Англид патентжуулжээ.

Динамит нь Нобелийн авсан 355 патентын тав дахь нь байсан. Нобелийн авсан анхны гурван патент нь тэсэрч дэлбэрэх төрлийн зүйлс байв.

Аавынхаа тэсрэх бодисын үйлдвэрт ажиллаж байхдаа сонирхол нь татагдсан Нобель 1875 онд илүү тогтвортой, боловсронгуй динамитыг бүтээсэн.

1946 оны тавдугаар сарын 7. Sony компанийг байгуулав

Японы технологийн тэргүүлэх компани “Sony”-ийг Ибүка Масарү, Морита Акио нар 1946 оны тавдугаар сарын 7-д “Tokyo Tsushin Kogyo” буюу “Токиогийн цахилгаан холбоо, инженерийн корпорац” нэртэйгээр байгуулжээ.

Ибүкагийн “Japan Precision Instruments Company” дэлхийн хоёрдугаар дайны үеэр цахилгаан төхөөрөмж нийлүүлдэг байсан бол Морита Японы армид дулаан мэдрэгч пуужин хийхэд нь тусалж байв.

Дайны дараа уулзсан Морита, Ибүка нар 40 жилийн турш хамтран ажиллаж Sony компанийг дэлхийн хамгийн алдартай компаниудыг нэг болгосон. Sony өдгөө кино урлаг, санхүү, хөгжим зэрэг олон салбарт ажиллаж байна.

2017 оны тавдугаар сарын 7. Эммануэл Макрон Ерөнхийлөгч болов

Францын Ерөнхийлөгчийн сонгууль 2017 оны тавдугаар сарын 7-д болоход бизнес эрхлэгч Эммануэл Макрон 66.1 хувийн саналаар ялжээ.

Марин Ле Пенийг ялсан 39 настай тэрээр Францын түүхэд хамгийн залуу ерөнхийлөгч болсон бөгөөд 2022 онд Ле Пенийг дахин ялж Ерөнхийлөгчөөр хоёр дахь удаа сонгогдсон.

58 хувийн саналаар ялсан Макрон Францын түүхэд хоёр дахь удаа сонгогдож, хоёр арван дамнан ажиллахаар болсон анхны Ерөнхийлөгч юм.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Холбоотой мэдээ

`