И-спортын олимпын наадам зохион байгуулна

2024-06-19 158 0

Олон улсын олимпын хорооны чуулганаар и-спорт буюу цахим спортын олимпын наадам зохион байгуулах талаар хэлэлцжээ. Тухайлбал, ОУОХ-ны Цахим спортын комиссоос гаргасан энэ төрлийн спортын олимпын наадам зохион байгуулах саналыг Гүйцэтгэх зөвлөл хүлээн авч, “Парис-2024” олимпын үеэр болох чуулганы санал хураалтад оруулахаар болсон байна. Мөн тус хорооны Ерөнхийлөгч Томас Бахын мэдээлснээр цахим спортын олимпын наадмыг бий болгоход тун ойрхон байгаа бөгөөд олимпын наадмын үеэр болох чуулганаар зохион байгуулах боломжтой орнуудын талаар хэлэлцэж, эцэслэн шийдвэрлэх аж.

    Ташрамд дурдахад, Олон улсын олимпын хороо 2023 онд Сингапурын холбогдох байгууллагуудтай хамтарч, цахим спортын долоо хоног зохион байгуулсан байдаг. Тус тэмцээнд олон улсын 500 гаруй тамирчин оролцож, тэмцээний шууд дамжуулалтыг зургаан сая гаруй хүн нь үзсэн нь ирээдүйд цахим спортын олимпын наадамтай болоход эергээр нөлөөлж байгаа гэнэ.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Холбоотой мэдээ

`