Олон Улсын Үндэсний Аюулгүй Байдлын форумын үеэр ОХУ, Монгол Улс олон улсын тавцан болон бүс нутгийн хэмжээнд хамтын алхмуудаа үргэлжүүлэн уялдуулах талаар нөхөрсөг яриа өрнүүлэв.
Энэ үеэр ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн дарга Сергей Шойгу Монгол Улсын Үндэсний Аюулгүй Байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Бямбажаргалтай уулзжээ. Сергей Шойгу хэлэхдээ, Орос, Монголын харилцаа нь олон жилийн түүхэн нөхөрлөл, хамтын ажиллагаа, харилцан түншлэлд тулгуурладаг. Дэлхийн хоёрдугаар дайны үед хамтран зүтгэж байсан ахан дүүсийн холбоог үргэлж санаж явдаг. Бид олон улсын тавцанд бүс нутгийн асуудлаарх хамтын алхмуудаа уялдуулсаар байна” гэсэн юм.
А.Бямбажаргал хариуд нь, Монголын төлөөлөгчдийг халуун дотноор хүлээн авсанд талархал илэрхийлж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд уламжилсан мэндчилгээг дамжуулжээ.


