Гуравдугаар сард Японы Сага хотын нэгэн ресторанд үүдээ шалга гэсэн учир битүүлэг дуудлага иржээ. Рестораны ажилтнууд үүдээ шалгатал “Би ресторанд тэсрэх бөмбөг суурилуулсан” гэх бичигтэй цаас байсан аж. Яг тэр өдрийн орой тус ресторан нэгэн “bye party” хийх захиалга авсан байжээ. Ийм учир тэр үдэшлэг цуцлагдсан аж.
Тэгвэл уг хэргийг шалгах явцад бөмбөг суурилуулсан гэх бичгийг ажлаа хүлээлгэн өгч буй 20-иод насны цагдаагийн албан тушаалтан бичсэн болохыг тогтоожээ. Тэр баривчлагдсаныхаа дараа “Би үдэлтийн үдэшлэгтээ явахыг хүсээгүй” гэж мэдүүлэг өгсөн байна. Үүний улмаас түүний ажиллах хугацаа бүүр нэмэгджээ. Тэр эрэгтэй гуравдугаар сарын сүүлээр ажлаа хүлээлгэн өгөхөөр байсан бол дөрөвдүгээр сарын 30-нд гарчээ. Түүнд бизнест саад учруулсан, айлган сүрдүүлсэн зүйл ангиар хэрэг үүсгэж прокурорт шилжүүлсэн байна.


