Нийгэм

“Шивэр хандгай” агнасан иргэнд 2 жилийн хорих ял оногдууллаа.

Иргэн нь нэн ховор амьтанд тооцогдох шивэр хандгай-г хууль бусаар агнасан хэрэгт холбогдон шалгагджээ. Уг хэргийг шүүхээр хэлэлцээд шүүгдэгчийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн холбогдох зүйл заалтыг зөрчсөн гэж үзэн гэм буруутайд тооцсон байна.

Шүүхээс түүнд хоёр жилийн хугацаатай хорих ял оноож шийдвэрлэжээ. Мөн байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх арга хэмжээ авахыг шийдвэрт тусгасан байна.

Нэн ховор амьтан агнах, барих, тэдгээрийн түүхий эдийг хадгалах, тээвэрлэх зэрэг үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуульд зааснаар гэмт хэрэгт тооцогддог. Ийм төрлийн зөрчил гаргасан тохиолдолд торгох, эсвэл 2-8 жилийн хорих ял оноох хүртэл хариуцлага хүлээлгэдэг.

 

Энэ мэдээнд таны өгөх хариулал

Зөв гоё
0
ХаХа
0
Гайхалтай
0
Харамсалтай
0
Буруу
0

Comments are closed.

0 %