ОнцлохЭдийн засаг

ОУВС: Дайны сүүдэр дэх дэлхийн эдийн засаг ямар байх вэ?

ОУВС-аас дэлхийн улс орнуудад ирэх эдийн засгийн эрсдэл, сорилтуудыг тайландаа онцолжээ.

Ойрх Дорнодын дайн эхэлсэнтэй холбоотойгоор дэлхийн эдийн засаг замаасаа хазайх ноцтой эрсдэлтэй нүүр тулж эхэллээ. 2026 оны хоёрдугаар сарын сүүлчээр эхэлсэн энэ дайнтай холбоотойгоор өнгөрсөн хугацаанд худалдааны саад нэмэгдэж байна.

Тодорхой бус байдал өндөрсөх, технологитой холбоотой хөрөнгө оруулалтын өсөлт, санхүүгийн нөхцлийн уян хатан байдал ялангуяа ам.долларын ханш суларч, үүнээс эсрэг улс орнуудын төв банкууд төсөв, мөнгөний бодлогоор дэмжлэг үзүүлэх байдлаар тодорхой хэмжээнд эерэг хүчин зүйлийн нөлөө үзүүлэх байдлаар тэнцвэржүүлсээр ирсэн. Харин Ойрх Дорнод дахь зөрчилдөөн нь түүхий эдийн зах зээл, инфляцын хүлээлт, санхүүгийн нөхцөлд үзүүлэх сөрөг нөлөөгөөр эдгээр эерэг хүчин зүйлс удаан хугацаанд үргэлжлэх боломжгүй.

Геополитикийн энэхүү хурцадмал нөхцөл байдал нь импортын хэрэглээ өндөртэй улс орнуудын төлбөрийн тэнцэлд дараах байдлаар нөлөөлөхөөр байна.

Түүхий эдийн үнийн өсөлт

  • Энэ нь Ойрх Дорнодод үүссэн нөхцөл байдлаас үүсэж хий, нефть, хүнсний түүхий эдийн үнэд нөлөөлдөг

Импортын хамаарал өндөр орнуудын хувьд энэ нь

  • Зардал нэмэгдэх,
  • Худалдааны алдагдал тэлэх эрсдэлтэй

Инфляцын дарамт

  • Эрчим хүчний үнэ өссөнөөс шалтгаалан дотоодын үнэ өснө

Санхүүгийн нөхцөл чангарна

  • Дэлхий дахинаа хүү өндөр хэвээр байгаа нь гадаадын хөрөнгө оруулалт буурах
  • Зээлжих өртөг өснө

Валютын ханшийн дарамт

  • Импортын төлбөр өсөхөөр дагаад валютын эрэлт нэмэгдэнэ
  • Үндэсний мөнгөн тэмдэгт сулрах эрсдэлтэй

Мөн өмнө нь эдийн засгийн хувьд эмзэг буюу өндөр өртэй, валютын нөөц бага байсан улс орнуудад өсөлт илүү их буурах хандлага бий.

Дэлхийн эдийн засгийн төлвийн тайлан нь уламжлалт суурь таамаглалын оронд лавлагаа таамаглалыг танилцуулсан юм.

Энэ нь дайн богино хугацаанд, хязгаарлагдмал цар хүрээтэй ч эрчимтэй явагдсаар байвал 2026 оны дунд үе гэхэд намжина гэсэн үүднээс таамаглалыг боловсруулжээ.

Гэсэн хэдий ч нөхцөл байдал хурдан өөрчлөгдөж буй тул уг тайланд дэлхийн лавлагаа таамаглалыг дайн удаан үргэлжлэх эсвэл өргөжих хувилбаруутай хавсарган авч үзсэн байна. Дайнтай холбоотой эдийн засгийн саармагжилтууд үргэлжлэх тусам дараах таамаглалууд бодит болох боломжтой юм.

Энэхүү лавлагаа таамаглалд,

2026 онд 3.1 хувь, 2027 онд 3.2 хувь байхаар тооцоолж байгаа нь 2024-2025 онд таамаглаж байсан 3.4 хувийн өсөлтөөс удааширсан үзүүлэлт бөгөөд дунд хугацаанд ч энэ түвшинд тогтож, 2000-2019 оны дундаж 3.7 хувиас доогуур байх төлөвтэй байна. 2026 оны өсөлтийн таамаглал 2026 оны нэгдүгээр сарын WEO шинэчлэлтэй харьцуулахад 0.2 нэгж хувиар буурсан бол 2027 онд 3.7 хувв хүртэл буурах төлөвтэй байгаа нь өмнөх таамаглалуудтай харьцуулахад хоёуланд нь өссөн дүн юм.

Хэрэв дайн гараагүй байсан бол дэлхийн эдийн засгийн өсөлтийн таамаглал дээшилж, өөрчлөгдөх байв. Үнэндээ зөрчилдөөнөөс өмнөх нөхцөлд суурилсан тооцооллоор 2026 оны өсөлт 2026 оны нэгдүгээр сарын шинэчлэлтэй харьцуулахад 0.1 нэгж хувиар нэмэгдэж 3.4 хувь болохоор байлаа.

Иймээс 2026 оны өсөлтийн бууралтын үндсэн шалтгаан нь Ойрх Дорнод дахь зөрчилдөөнөөс үүдэлтэй саармагжилтууд бөгөөд үүнийг сүүлийн үеийн эдийн засгийн эерэг үзүүлэлтүд болон тарифын бууралт тодорхой хэмжээгээр сааруулж буй юм.

Чухал нь, энэхүү лавлагаа таамаглалд улс орнуудын харьцангуй бага мэт харагдавч зөрчилдөөн өрнөж буй бүс нутаг болон бусад эмзэг эдийн засаг, ялангуяа түүхий эд импортлогч, өмнө нь эдийн засгийн хувьд эмзэг байсан хөгжиж буй орнуудад үзүүлэх сөрөг нөлөө илүү хүчтэй байхаар байна. Хөгжиж буй зах зээл болон хөгжиж буй орнуудын өсөлтийн таамаглал 2026 онд 0.3 нэгж хувиар буурсан бол өндөр хөгжилтэй орнуудын хувьд бараг өөрчлөлтгүй байгаа юм. Эрчим хүчний үнэ илүү их, удаан хугацаанд өсөх сөрөг хувилбарын нөхцөлд дэлхийн өсөлт 2026 онд 2.5 хувь хүртэл буурч, инфляц 5.4 хувь хүрэх боломжтой. Харин зөрчилдөөнтэй бүсэд эрчим хүчний дэд бүтэц илүү ихээр гэмтэх илүү ноцтой хувилбарын үед нөлөө нь бүр ч их болж, дэлхийн өсөлт 2026 онд ердөө 2 хувь орчимд хүрч, инфляц 2027 он гэхэд 6 хувиас дээш гарах төлөвтэй. Энэ нөхцөлд хөгжиж буй орнуудын үзүүлэх нөлөө нь өндөр хөгжилтэй орнуудынхаас бараг хоёр дахин их байна.

Сөрөг эрсдлүүд давамгайлсан хэвээр байгаа бөгөөд геополитикийн хурцадмал байдал нэмэгдэх зэрэг өмнөх тайлангуудад онцолж байсан эрсдлүүд аль хэдийн бодит болсон ч цаашид улам даамжрах магадлал өндөр байна.

  • Орчин үеийн хамгийн том эрчим хүчний хямралд хүргэж болзогүй
  • Дотоод улс улс төрийн тогтворгүй байдал нэмэгдэж болно
  • Улс төрийн дарамт нь худалдаа болон олон улсын бодлогын өөрчлөлттэй давхцах эрсдэлтэй
  • Геополитикийн хүчин зүйлээс шалтгаалан худалдааны маргаан хурцдах боломжтой
  • Ховор металлуудын дэлхийн нийлүүлэлтийн сүлжээнд гүйцэтгэх үүрэг нь зөрчилдөөн өрсөлдөөн ширүүссэнээс үүдэж ашиг ажиллагаа нь багасч магадгүй
  • Хөрөнгө оруулалт буурах, санхүүгийн зах зээлд огцом өөрчлөлт үүсэхэд хүргэж болзошгүй
  • Төсвийн алдагдал өсөж, улсын өр нэмэгдэх нь урт хугацааны хүүг өсгөж, санхүүгийн нөхцлийг чангатгах эрсдэлтэй
  • Төв банкны бие даасан байдал, мөнгөний бодлогын итгэлцэл суларвал инфляцын хүлээлт нэмэгдэх магадлалтай

Эерэг талаас нь харвал,

  • Хиймэл оюун ухаантай холбоотой хөрөнгө оруулалт нэмэгдэх, бүтээмж өсөх
  • Бизнесийн идэвхжил сайжрах тохиолдолд эдийн засгийн өсөлт илүү тогтвортой болох боломжтой
  • Бүтцийн шинэчлэл эрчимжиж, худалдааны зөрчил буурвал эдийн засгийн идэвхжилтийг дэмжинэ

Ийм гүнзгий өөрчлөгдөж буй эдийн засаг, геополитикийн орчинд төрийн бодлого олон төрлийн нөхцөлд тэсвэртэй шаардлагатай болж буй юм. Юуны өмнө үнийн болон санхүүгийн тогтвортой байдлыг хадгалах, төсвийн тогтвортой байдлыг хамгаалах, бүтцийн шинэчлэлийг хойшлуулшгүй хэрэгжүүлэх шаардлагатай.

Төв банкууд анхааралтай байж, өөсрдийн чиг үүргийн хүрээнд шийдвэртэй, тодорхой арга хэмжээ авахад бэлэн байх ёстой. Инфляцын хүлээлтийг тогтвортой байлгах нь чухал бөгөөд нийлүүлэлтийн шок урт хугацаанд үргэлжилбэл эрсдэл нэмэгдэнэ. Хэрэв инфляцын хүлээлт тогтвортой, мөнгөний бодлого зөв тохируулагдсан бол нийлүүлэлтийн сөрөг шокийг тодорхой хэмжээнд анзаарахгүй өнгөрүүлэх боломж бий. Төв банкны ил тод, хараат бус байдал нь бодлогын итгэлцлийг хадгалах гол хүчин зүйл байх болно.

Валютын ханш огцом савлах эрсдэл гарвал түр хугацааны валютын зах зээлийн оролцоо, хөрөнгийн урсгалын зохицуулалт хийх боломжтой бөгөөд энэ нь мөнгө, төсвийн бодлоготой нийцсэн байх ёстой. Санхүүгийн зохицуулагчид хяналтыг чангатгаж, эрсдлийн хувилбаруудыг тооцоолж, капитал, хөрвөл чадвар, нөөцийн хангалттай түвшинг хадгалах шаардлагатай. Хэрэв эмзэг бүлгийг хамгаалахын тулд төсвийн дэмжлэг шаардлагатай бол энэ нь чиглэсэн, тодорхой хугацаатай, түр зуурын байх ёстой бөгөөд одоогийн төсвийн хүрээнд зардлыг дахин эрэмбэлэлтээр санхүүжих, боломжгүй тохиолдод төсвийн тэнцлийг сэргээх тодорхой төлөвлөгөөтэй байх шаардлагатай.

Ирээдүйн шокуудад бэлдэхийн тулд Засгийн газрууд орлого нэмэгдүүлэх, зардлыг оновчтой болгох, үр ашигтай болгох, гэнэтийн орлогыг зөв удирдах хэрэгтэй юм.

Иймд улс орнууд хамтран ажиллаж, олон улсын эдийн засгийн харилцааны тогтвортой байдлыг сэргээх, худалдааны интеграцчиллыг нэмэгдүүлэх боломжийг эрэлхийлэх ёстой бөгөөд энэ нь ил тод, тогтвортой, ойлгомжтой худалдааны бодлогоор дэмжигдэх шаардлагатай гэдгийг онцолжээ.

 

Энэ мэдээнд таны өгөх хариулал

Зөв гоё
0
ХаХа
0
Гайхалтай
0
Харамсалтай
0
Буруу
0

Comments are closed.

0 %