Монгол Улсын гарди “том” П.Сүхбат агсны зээ хүү Крам Келби Үндэсний Дээд Лигийн 2026 оны драфтад нэрээ өгсөн байна. Крам Келби өнгөрсөн улиралд MCBA буюу Монголын Оюутны Сагсан бөмбөгийн Холбооны лигт “Мон-Алтиус ДС Лионс” багаас тоглож шилдэг наймд шалгарсан амжилт үзүүлсэн.
Түүний хувьд 186 см өндөр, холбогч, хамгаалагчдын байрлалд тоглодог юм. Дашрамд дурдахад Оюутны лигийн тохолтын тэмцээнд түрүүлсэн билээ. Дээд лигийн драфтын бүртгэл өнгөрсөн сарын 6-наас 20-ны хооронд болсон. Драфтын өмнөх бэлтгэл энэ сарын 4 болон 7-ны өдрүүдэд явагдах юм. Энэ оны Дээд лигийн драфт энэ сарын 14-нд болно.


