ДэлхийдОнцлох

Алдарт биологич Ричард Докинс хиймэл оюуныг ухамсартай гэх дүгнэлтэд хүрчээ.

Хиймэл оюун ухаан үнэхээр ухамсартай эсэх асуулт эрдэмтэн, философич, хөгжүүлэгч болон олон нийтийн хувьд тодорхой хариулт олоход хэцүү сэдэв хэвээр байна. Хиймэл оюун ухаан хөгжүүлэх салбарын томоохон тоглогч “Antropic”-ийн захирал Дарио Амонэй гуравдугаар сард “New York Times” сонинтой ярилцахдаа тэдний хөгжүүлдэг Claude чатбот ухамсартай байж магадгүй гэжээ.

Тэгвэл алдарт биологич Ричард Докинс Claude чатботтой 72 цагийн турш ярилцсаны эцэст ухамсартай гэх дүгнэлтэд хүрсэн байна. Энэ талаараа тэр “Unherd” сайт дээр нийтлэл бичихдээ “Хэрвээ эдгээр машинуудыг ухамсаргүй гэж үзэж байвал үнэхээр ухамсартай гэдэгт итгүүлэхийн тулд өөр юу хийх хэрэгтэй байж болох вэ. Та өөрийгөө ухамсартай гэдгээ мэдэхгүй байж магадгүй ч та үнэхээр ухамсартай шүү дээ” гэсэн юм.

Түүний үзэж буйгаар Claude-ээс асуулт асуух бүрд буюу минут тутам мянга мянган Claude шинээр төрдөг байна. Claude бүр төрөх үедээ яг ижилхэн ч гэсэн удахгүй өөрчлөгдөж, өөрсдийн гэсэн өвөрмөц хувийн шинэ чанартай болдог байж магадгүй гэж тэр бичжээ.

Гэхдээ түүнтэй зарим мэргэжилтэн санал нийлэхгүй байгаа юм. Хүн, хиймэл оюуны харилцааны судлаач, “Sentience Institure”-ийн хамтран үүсгэн байгуулагч Жэйси Рийс Антис хэлэхдээ хүний бичсэн зүйлсээр Claude-ыг хөгжүүлсэн тул Ричардтай ярилцахдаа Claude сурсан зүйлээ л бичсэн хэмээн амархан тайлбарлаж болно гэжээ. Мөн тархи хувьсаж үүссэн процесс болон хиймэл оюун ухаант системийг бүтээдэг арга барил хоёр маш өөр гэж тэр хэлсэн байна.

 

Энэ мэдээнд таны өгөх хариулал

Зөв гоё
0
ХаХа
0
Гайхалтай
0
Харамсалтай
0
Буруу
0

Comments are closed.

0 %