ОнцлохЭдийн засаг

Гадаад худалдааны ашиг 2026 оны эхний улиралд өмнөх жилийн мөн үеэс 5.2 дахин өсөж, $2.4 тэрбумд хүрчээ.

Монгол Улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 2026 оны эхний улиралд 7.4 тэрбум ам.долларт хүрчээ.

Энэ хугацаанд манай улс 4.9 тэрбум ам.долларын бараа экспортолж, 2.5 тэрбум ам.долларын бараа импортолсон бөгөөд гадаад худалдааны тэнцэл 2.4 тэрбум ам.долларын ашигтай гарав. Гадаад худалдааны ашиг нь өмнөх оны мөн үеэс 1.9 тэрбум ам.доллар буюу 5.2 дахин өссөн нь эерэг үзүүлэлт боллоо хэмээн Үндэсний Статистикийн Хороо(ҮСХ)-ны Бодлого, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Баасан танилцуулгын үеэр онцолж байлаа.

Мөн нийт экспорт өмнөх оны мөн үеэс 62.3 хувиар өсөж, импорт 2.7 хувиар буурсан байна.

Экспорт 1.9 тэрбум ам.доллароор өсөхөд

  • зэсийн хүдэр, баяжмалын экспорт 1.3 тэрбум ам.доллар буюу үнийн дүнгээр 2.4 дахин
  • нүүрснийх 453.7 сая ам.доллар буюу 33.8 хувиар нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.

 

Энэ мэдээнд таны өгөх хариулал

Зөв гоё
0
ХаХа
0
Гайхалтай
0
Харамсалтай
0
Буруу
0

Comments are closed.

0 %