НийгэмОнцлох

65-аас дээш насны ахмадуудын дунд амиа хорлолтын тохиолдол нэмэгджээ.

Эрчүүдийн дунд амиа хорлолт өндөр байна. Зөвхөн 2025 онд л гэхэд, 35-44 насны эрчүүд амиа хорлосон 56 тохиолдол бүртгэгджээ. Мөн бага насны нэг хүүхэд амиа хорлосон харамсалтай тоо байна.  Амиа хорлож нас барсан тохиолдлын  23.4 хувь нь 15-19 насныхан, 27.4 хувь нь 20-24 насны залуус байгаа нь нийт амиа хорлож нас барсан тохиолдлын 50.8 хувийг эзэлж байгаа аж.

  • Цагдаагийн ерөнхий газрын тайланд дурдсанаар: 2022 онд нийт 5,407 дуудлагын 825 (15%) нь амиа хорлолт байсан бол 2023 онд нийт 5,910 дуудлагын 787 (13%), 2024 онд нийт 7,936 дуудлагын 636 (8%) нь амиа хорлолт байсан байна.
  • Цэргийн төв эмнэлгийн хордлогын яаралтай тусламжийн төв: 2022 онд 233, 2023 онд 209, 2024 онд 271, 2025 оны 9 сарын байдлаар 240 хурц эмийн хордлогын тохиолдол бүртгэгдсэн бөгөөд эдгээрийн 95.3%-д амиа хорлох сэдэл эсвэл төлөвлөгөөтэй байжээ.

Хордлогын дийлэнх (83.6%) нь 16–30 насны залуус байсан бөгөөд тэдний 56.1% нь гэр бүлийн маргааны улмаас амиа хорлох оролдлого хийсэн байгаа нь хүүхэд, өсвөр насныхан болон амьдралаа эхлүүлж буй залуус амиа хорлох эрсдэлд илүү өртөмтгий байгааг харуулж байна. Сэтгэл гутрал, түгшүүр, хоёр туйлт эмгэг, ганцаардал, эдийн засгийн дарамт, хүчирхийлэл, архидалт, донтолт зэрэг нь нийгмийн болон эрүүл мэндийн хамгийн ноцтой асуудлын нэг болох амиа хорлох тохиолдлыг нэмэгдүүлдэг.

Мөн 65-аас дээш насны ахмадуудын дунд амиа хорлолтын тохиолдлын тоо нэмэгдэж, эрэгтэйчүүдийн дунд амиа хорлолтын тохиолдол эмэгтэйчүүдтэй харьцуулахад 7 дахин өндөр байгаа зэрэгт онцгой анхаарах шаардлагатай байна.

 

Энэ мэдээнд таны өгөх хариулал

Зөв гоё
0
ХаХа
0
Гайхалтай
0
Харамсалтай
0
Буруу
0

Comments are closed.

0 %