НийгэмСпорт

Залуучуудын зуны олимпын наадам эхлэхэд 200 хоног үлдлээ.

Сенегалын нийслэл Дакар хотод ирэх аравдугаар сарын 31-нээс арваннэгдүгээр сарын 13-ныг дуустал залуучуудын зуны IV олимпын наадам болно.

Анх 15-аас 18 насны өсвөр үеийнхэн дунд спорт, соёлыг таниулах зорилгоор зохион байгуулагдсан тус олимпод өдгөө 25 спортын 153 төрөлд 2,700 гаруй тамирчин өрсөлдөх төлөвтэй байна.

Манай улсаас одоогоор 10 тамирчин спортын зургаан төрөлд өрсөлдөх эрхээ аваад буй. Тухайлбал 3х3 сагсан бөмбөг, усан спортын хоёр, жүдо, дугуйн спорт, элсний бөх, боксын төрөлд тус бүр нэг тамирчин оролцохоор болоод байна.

“Africa welcomes, Dakar celebrates” уриан дор зохион байгуулагдах залуучуудын олимп наадам эхлэхэд 200 хоног үлдээд буй энэ үед бэлтгэл ажилтай танилцахаар Үндэсний Олимпын Хороо (ҮОХ)-ны 200 шахам төлөөлөгч Дакарт цуглажээ.

Тэд шинээр баригдаж буй спортын цэнгэлдэх, ордон болон тамирчдын хотхоны бүтээн байгуулалттай танилцжээ.

Сонирхуулахад тус олимпын “Chef de mission” буюу Монголын багийн ахлагчаар Улсын Их Хурал (УИХ)-ын гишүүн, Соёлын сайд асан Ч.Ундрам сонгогдсон талаар Монголын Үндэсний Олимпын Хороо (МҮОХ)-ноос мэдээлж байсан юм.

Энэ мэдээнд таны өгөх хариулал

Зөв гоё
0
ХаХа
0
Гайхалтай
0
Харамсалтай
0
Буруу
0

Comments are closed.

0 %