Улс төрЭдийн засаг

Б.Жавхлан: Засгийн газар бондын нөхцлөө зөөллөсөн.

Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудалтай холбоотойгоор сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Тэрбээр,

Монгол Улсын Засгийн газраас өрийн дахин санхүүжилтийн арга хэмжээгээ амжилттай авч хэрэгжүүлж чадлаа. Хэрвээ бонд гаргахдаа хугацаа алдсан бол хүүгийн зардлыг бууруулах боломжгүй болох байлаа. Хүүгийн зардлыг бууруулж чадсан нь хамгийн том боломж гэж харж байна. Хүү нь төлөгдөхөөр хүлээгдэж байсан бондуудын хүүгийн зөрүүг маш оновчтой байдлаар шийдвэрлэж чадсан гэсэн үг. Засгийн газар бондын нөхцлөө зөөллөж өгсөн.

Бодитой гарсан үр дүн нь гадны хөрөнгө оруулагчид Засгийн газрын үнэлгээг өнгөрсөн онд буюу 12 жилийн дараа зээлжих зэрэглэлийг хамгийн өндөр хэмжээнд өсгөж чадсан. Энэ бол бодит үнэлгээ юм .

Төрийн худалдан авах ажиллагааны үүргийг гүйцэтгэдэг Т.Доржханд сайд Засгийн газрын хуралдаан дээр мэдээлэл өгсөн. Төсвийн ерөнхийлөгч болон бусад зохион байгуулдаг институцын аль хэдийнээ төлөвлөчихсөн. 6-р сарын 1 гэхэд л тендерээ зарласан байх ёстой гэдэг энэ хугацаа өөрчлөгдөх боломжгүй. Худалдан авах ажиллагаа зохион байгуулж байгаа гурван шатлал бий. Нийтдээ ирэх жил 296 төсөл, арга хэмжээ батлагдсан. 110 орчим төсөл, арга хэмжээг төрийн худалдан авах ажиллагаагаар хийлгэхээр шийдвэрлэсэн. Тиймээс төвийн ерөнхийлөн захирагч нар болон орон нутгийн захирагч нар онцгой анхаарч ажиллах шаардлагатай.

Өнөөдрийн байдлаар 40 орчим тендер зарлагдсан гэдэг мэдээлэл өгсөн. Батлагдсан төсвийнхөө хүрээнд үйл ажиллагааны хэмнэлт хийж8 танаж ажиллаж байгаа.

Оюу Толгойн хэлэлцээр үргэлжилж байгаа. Хэлэлцэх шатандаа явж байна.

Ерөнхий сайдын үүрэг даалгавараар Эдийн засгийн хөгжлийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг мөргөлдөөнтэй бүсэд ажиллаж байгаа иргэдээ татаж авах ажлуудыг зохион байгуулж байна.

Гадаад нөхцөл байдлаас манай улсын эдийн засаг тодорхой нөлөөллүүд авна. Тиймээс сөрөг үр дагаварыг нь багасгахаар ажлын хэсэг зохион байгуулж ажиллаж эхэллээ.

2026 оны төсөв батлагдаад, орлогодоо нийцүүлж алдагдалдаа нөлөөлөхгүй байдлаар төсвийн ерөнийилөн захирагч нар ажиллаж байна. 2025 оны амжаагүй хөрөнгө оруулалтыг гүйлгээд, араас нь ажиллаж байгаа учраас 2026 оны төсөвт тодорхой хэмжээнд мэдээж нөлөөлнө.

Төрийн албан хаагчдын цалин хөлс алдагдалгүй, цаг хугацаандаа олгогдоод явж байгаа. Боловсролын яам, Эрүүл мэндийн яам гүйцэтгэлд суурилсан хэлбэр рүү шилжээд 4 дэхь жилдээ явж байна. Тэгэхээр Сангийн яам бол төсвийг бүхэлд нь тавьж өгдөг бөгөөд яамд өөрсдөө хэрхэн яаж зохицуулж хуваарилах нь тухайн төсвийн ерөнхийлөн захирагчийн шийдэх асуудал.

Энэ мэдээнд таны өгөх хариулал

Зөв гоё
0
ХаХа
0
Гайхалтай
0
Харамсалтай
0
Буруу
0

Comments are closed.

0 %