“Шинэ хоршоо” хөдөлгөөний УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан ЗГХЭГ-ын дарга байхдаа буюу 2024 оны 4-р сарын 10-ны өдөр Засгийн газрын хуралдаанд анх танилцуулсан байдаг.
Уг хөтөлбөрийг хэрэгжүүлснээр мал аж ахуйн бүтээгдэхүүний улирлын чанартай үнийн савлагаа буурч, орлого тогтворжино хэмээн тайлбардаг.
Улмаар 2024 оны 4-р сарын 24-ний өдрийн Засгийн газрын 166-р тушаалаар “Шинэ хоршоо хөдөлгөөний өрнүүлэх тухай” тогтоолын баталсан юм. Ингэхдээ уг тогтоолдын хүрээнд банк, санхүүгийн байгууллагуудтай хамтран хоршооны гишүүн малчдад 2029 он хүртэл олгох 5 хүртэлх жилийн хугацаатай 6 нэгж хувийн хүүгээс давахгүй байхаар тооцож зээл олгох шийдвэр гарсан.
Арилжааны банкуудын хүү 11 хувь учир зөрүү татаасыг нь Засгийн газар төлөх маягаар төсвт суулгаж ирсэн. Гэсэн ч бодит байдал дээр найдваргүй зээл гарвал Зээлийн батлан даалтын сан арилжааны банкуудын төлөлтийг хийх нөхцөл байдал бас үүсдэг.
Нэг хэсэг ”Шинэ хоршоо”-ны зээлийг хаа хамаагүй асуудалд зарцуулсан, эргэн төлөгдөх нөхцөл нь хүндэрсэн гэдэг асуудал яригдаж байсныг Ажлын хэсгийг нь ахалж байсан УИХ-ын гишүүн М.Мандхай үгүйсгэж ярьсан байдаг.
Шадар сайд Х.Ганхуяг “Шинэ хоршоо”-той холбоотой асуудлаар ажлын хэсэг байгуулж, санал дүгнэлт боловсруулж байна” гэв.
Ингэхээр өнгөрсөн хугацаанд уг хоршооны зарцуулалт, үр өгөөж, болоод малчдад хүрсэн байдал зэргийг тал талаас нь шалгаж, олон нийтэд тайлагнах хүлээлт үүсэж байна.


