Дэлхийд

Умард Солонгосын далайд төөрсөн загас агнуурын завийг буцаахад долоон зорчигчоос нэг нь Өмнөд Солонгост үлджээ

Өмнөд Солонгосын нэгдлийн яамны мэдээлснээр энэ сарын эхээр далайд хөвж яваад хил давсан Умард Солонгосын загас агнуурын завь болон түүний багийн гишүүдийг Баасан гарагийн өглөө усан хилээр дамжуулан эх оронд нь буцаажээ. Завин дээр явсан долоон хүний ​​зургаа нь эх орондоо буцах хүсэлт гаргасан байна.

Тус яамны мэдээлснээр энэ сарын эхээр Зүүн тэнгис дэх Уллын арлын ойролцоогоос олдсон уг завийг өглөөний 08:33 цагт усан хилийн шугамыг давуулж, 09:00 цагт хилийн нөгөө талд хүлээж байсан Умард Солонгосын хөлөг онгоцтой уулзуулжээ.

Уг завь арваннэгдүгээр сарын 3-ны өдөр тус арлын хойд хэсэгт, олон улсын дундын усан бүсэд хөвж яваад олдсон юм.

Завин дээр явж байсан Умард Солонгосын долоон иргэний нэг нь Өмнөд Солонгост үлдэх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Хоёр талын хооронд ямар нэгэн шууд харилцаа холбооны суваг байхгүй тул Сөүлийн эрх баригчид НҮБ-ын Командлалаар дамжуулан Умард Солонгостой холбогдсон байна.

Ийм тохиолдолд хөлөг онгоцнуудыг ихэвчлэн тухайн аврагдсан усан бүсээс буцаах замаар эх оронд нь илгээдэг.

Гэвч гуравдугаар сард Зүүн тэнгисээс, тавдугаар сард Шар тэнгисээс аврагдсан Умард Солонгосын завь болон багийн гишүүдийг бүгдийг нь долдугаар сард Зүүн тэнгисээр дамжуулан буцааж байжээ.

Энэ мэдээнд таны өгөх хариулал

Зөв гоё
0
ХаХа
0
Гайхалтай
0
Харамсалтай
0
Буруу
0

Comments are closed.

0 %