Дэд онцлохСпорт

We are the champions: Мароккогийн хөгжөөн дэмжигчдийн бахдал

Лхагва гарагийн орой Аль Байт цэнгэлдэх хүрээлэнд дэлхийн хошой аварга Франц болон Африк тивээс анх удаа хагас шигшээд шалгарсан анхны баг Марокко учраа таарч 2-0 харьцаагаар Франц хожлоо.

Атласын арслангууд хэдий хожигдсон ч бямба гарагт Хорватын эсрэг хүрлийн төлөө тоглоно. Тэд Бельги, Канад, Испани, Португалийг ялж хагас шигшээд шалгарч чадсан нь нэгэнт хөгжөөн дэмжигчдийн хүлээлтээс давсан тул Исламын ертөнц даяар Мароккогийн тоглолтыг анхааран үзэж буй.

Аль-Байт цэнгэлдэх хүрээлэнд тоглолт үзсэн Фатима шигшээ баг нь 2:0-ээр хожигдсоны дараа “Энэ бол хөлбөмбөг, ийм л байдаг. Гэхдээ бид багаараа үнэхээр бахархаж байна. Мароккогийн хөлбөмбөг одоо бүрэн өөрчлөгдсөн. Энэ бол ялагдал биш, тэд бол аваргууд” хэмээн ярилаа. Өөр нэгэн хөгжөөн дэмжигч Амине “Бардамнал, бахархал.  Яг одоо надад ийм мэдрэмж төрж байна. Тэд түүх бүтээсэн залуу баг. Ирээдүйн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн тэднийг хүлээж байгаа. Бид одоо бууж өгөхгүй. Энэ бол сэтгэлгээний өөрчлөлт, бидний ирээдүй хойч үеийг өөрчлөх чухал алхам” хэмээв.

“Бид арслангуудаараа үнэхээр бахархаж байна” гэж Ламиа нэртэй бүсгүй хэлээд “Бидний хэн нь ч манай багийг дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээд шалгарна гэж мөрөөдөж байгаагүй. Хүрэл медальд хүрэхийг үнэхээр хүсэж байна. Гэхдээ болохгүй бол зүгээр ээ. Тэд төсөөлж байснаас ч илүүг аль хэдийн бүтээсэн” гэлээ.

Төгсгөлийн шүгэл дуугарахтай зэрэгцэн Францын шигшээ хоёр дахь удаагаа финалд шалгарсан амжилтаа тэмдэглэсэн бол Марокко алдар нэр, асар их хүндэтгэлийг хүлээн авсан юм. 

Энэ мэдээнд таны өгөх хариулал

Зөв гоё
0
ХаХа
0
Гайхалтай
0
Харамсалтай
0
Буруу
0

Comments are closed.

0 %