Мягмар гарагт /2026.05.19/ “Manchester City” клуб Bournemouth-тэй тоглож 1:1 харьцаатай тэнцсэнээр “Arsenal” 22 жилийн дараа “Premier League”-ийн аваргын цомыг өргөх болжээ. Энэ жилийн “Premier League”-ийн улирлын турш “Arsenal” жагсаалтыг тэргүүлж ирсэн тул ням гарагт /2026.05.24/ “Palace” клубтэй тоглосныхоо дараа “Premier League”-ийн цомыг өргөх юм.
Даваа гарагт /2026.05.18/ “Arsenal” клуб “Burnley”-тэй тоглож 1:0 харьцаатай ялсан байна. Ийм учир “Manchester City” “Bournemouth”-ийг ялсан тохиолдолд аваргын цомын төлөөх өрсөлдөөн үргэлжлэх байв. Гэвч мягмар гарагт “Bournemouth”-ийн Эли Жуниор Крупи гоол оруулж, нэмэлт цагт “Manchester City”-гийн Эрлинг Хааланд онооны харьцааг тэнцүүлсэн ч ялалтад хүрч чадаагүй. Ингэснээр “Arsenal” 2003-2004 оны улирлаас хойш анх удаа “Premier League”-ийн аваргын цомыг өргөх болжээ.
Тавдугаар сарын 30-нд “Arsenal” клуб Аваргуудын лигийн цомын төлөө “Paris St Germain”-ий эсрэг тоглох юм. Хэрвээ “Arsenal” тус тоглолтод ялбал Аваргуудын цомыг анх удаа өргөнө.


