БоловсролЦаг агаар

Сурагчдын хичээл эхлэх өдөр өдөртөө -9 градус байна

Сурагчдын нэгдүгээр улирлын амралт 6 долоо хоног үргэлжилж байна. Хоёрдугаар улирлын хичээл ирэх даваа гарагт буюу 30-ны өдөр эхлэх ба энэ өдөр цаг агаар харьцангуй гайгүй буюу хүйтний эрч сулрах аж. Тодруулбал, өдөртөө -9 градус хүйтэн байна хэмээн ЦУОШГ-аас мэдээлжээ.

Сурагчдын хичээл, амралт, цаг агаартай холбоотой товчхон мэдээлэл:
– Хоёрдугаар сарын 21-23-ны өдрүүдэд буюу сар шинийн өдрүүдэд сурагчид амарна.
– Хоёрдугаар сарын эхний хагаст цаг агаар олон жилийн дундаж түвшинд байна.
– Зудтай аймаг сумдын малчин өрхийн хүүхдүүдийг сурах уян хатан нөхцөл боломжоор хангана
– Томуу томуу төст өвчний дэгдэлт өмнөх оны мөн үеэс нэмэгдээгүй байна
– Хичээлийн жилийн бүтцийг хаврын төгсөлт, элсэлттэй уялдуулан зохион байгуулдаг.
– 6-9 дүгээр сар гэдэг бол хүүхдүүд дархлаагаа дэмжих, дараагийн хичээлийн жилд бие болон сэтгэлээ бэлдэх хамгийн тохиромжтой, шинжлэх ухааны үндэслэлтэй хоног хугацаа байдаг.
– Багш ажилтнуудын амралтын хуваарь, төсөв мөнгөний бодлогыг мөн хичээлийн жилийн бүтэцтэй уялдуулдаг. /Эх сурвалж: БШУЯ/

II улирал– 2023.01.30-2023.03.24 хүртэл хичээллэнэ /Амралт 2023.03.27-2023.03.31/
III улирал– 2023.04.30- 2023.06.09-нийг хүртэл хичээллэнэ.

Энэ мэдээнд таны өгөх хариулал

Зөв гоё
0
ХаХа
0
Гайхалтай
0
Харамсалтай
0
Буруу
0

Comments are closed.

0 %