Цаг уур, орчны шинжилгээний газраас 2026 оны 11-р сарын 24-нөөс 2026 оны 11-р сарын 28-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвийг гаргажээ.
Энэ сарын 25-26-нд шилжих шөнө Баян-Өлгий, Увс, Ховд, Завханы зарим сумдын нутгаар, 25-ны өдөр Увс, Завхан, Хөвсгөл, Сэлэнгийн зарим сумдын нутгаар, 26-нд Завхан, Хөвсгөл, Архангай, Булган, Хэнтий, Сүхбаатар, Дорнодын зарим сумд, Төв, Сэлэнгийн ихэнх, Дундговь, Дорноговийн хойд сумдын нутгаар, 27-нд Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговийн зарим сумдын нутгаар 0.1-4.0 мм цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 25-нд Алтайн уулсаар, 26-нд нутгийн зарим газраар, 27-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 24, 25-нд ихэнх нутгаар хүйтний эрч суларна. 26-наас шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчмоор -27…-32 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -20…-25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -8…-13 градус, бусад нутгаар -14…-19 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -14…-19 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хараа, Ерөө голын хөндийгөөр -10…-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0…-5 градус, бусад нутгаар -5…-10 градус хүйтэн байна.


