НийгэмОнцлох

Артист Davaidasha, Morningstar нарыг ХАР ТАМХИНЫ хэргээр шалгаж эхэлжээ.

Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид шалгалтын ажиллагаа явуулж, хар тамхи, мансууруулах бодис хэрэглэж, хадгалсан бүлэг этгээдүүдийг илрүүлжээ.

Өнгөрсөн бямба гарагт буюу есдүгээр сарын 3-ны өдөр нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс артист Davaidasha, Morningstar нарыг хар тамхи, мансууруулах бодисын төрөл, сэтгэцэд нөлөөт ургамал хэрэглэсэн гэх үндэслэлээр түр саатуулжээ.

Дээрх иргэдээс биологийн дээж авч шинжлэхэд, хар тамхи мансууруулах бодис хэрэглэсэн болох нь тогтоогдсон гэх бөгөөд Хар тамхитай тэмцэх газарт хэрэг үүсгэн, үргэлжлүүлэн шалгаж байна.

 

 

Эх сурвалж: Zindaa.mn

Энэ мэдээнд таны өгөх хариулал

Зөв гоё
0
ХаХа
0
Гайхалтай
0
Харамсалтай
0
Буруу
0

Comments are closed.

0 %