Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси Комланг хүлээн авч уулзлаа.
Улс орны цаашдын хөгжил, хэтийн төлөв нь тухайн цаг үед өсөж, хүмүүжиж, боловсорч, бэлтгэгдэж буй хүүхдүүдээс шалтгаалах учраас тэдний эрүүл, аюулгүй амьдрах, зөв зохистой орчинд сурч боловсрох нөхцөлийг бүрдүүлэх, бие болон сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах нь нэн чухал. Тиймээс нийслэлийн зүгээс энэ чиглэлээр туршилтын хөтөлбөр хэрэгжүүлэх санаачилга гаргаж буй юм.
Эх сурвалж : НИТХ


