“Ай Си Ти групп” ХК-ийн ТУЗ-ийн дарга Г.Лхамсүрэн:
-Аавтобусны карт борлуулах, цэнэглэх байршил хязгаарлагдмал байдаг асуудлыг халж, бүх автобусны буудалд карт борлуулах, цэнэглэх төхөөрөмжийг суурилуулах боломжийг үүсгэж байгаа. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүрч үйлчлэх үүднээс эдгээр төхөөрөмжөө хиймэл оюун ухаанаар тоноглосон. Үүнээс гадна автобусны байршлыг бодитоор хянах боломжийг нэвтрүүлснээр өвлийн хүйтэн нөхцөлд автобус удаан хүлээж зогсох зэрэг асуудлыг шийдэж байгаа. Бид гаднын нэг ч төлбөртэй систем ашиглаагүй. Картаас эхлээд бүх системийг монголчууд өөрсдөө хийснээрээ онцлог. Уг системийг Улаанбаатар хотын удирдлагуудад танилцуулахаас өмнө Эрдэнэт хотод нэвтрүүлсэн бөгөөд маш амжилттай хэрэгжиж байна. Одоо ашиглаж байгаа “U-Money” системээс хамаагүй бага өртөгтэй. Хамгийн гол нь нийтийн тээврийн салбар тасралтгүй хөгжих ёстой. Тиймээс энэ намраас эхлэн Улаанбаатар хотын нийтийн тээврийн салбарт энэхүү системээ нэвтрүүлэхээр ажиллаж байна.
Эх сурвалж: НИТХ


