Нийгэм

Дорнод аймгийн Матад сумын нутагт хээрийн түймэр гарч, шуурхай унтраажээ.

Дорнод аймгийн Матад сумын Жаргалант багийн Говь гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 110 км, сумын төвөөс хойд зүгт 45 км/ өчигдөр хээрийн түймэр гарчээ. Энэ тухай дуудлагыг 10-р сарын 15-ны өдрийн 12:00 цагт тус аймгийн Матад сумын төвд хөдөлгөөн эргүүлийн үүрэг гүйцэтгэж байгаа Өмнөговь аймгийн Онцгой байдлын газар, тус сумын Мэргэжлийн анги хүлээн авсан байна. Уг түймрийг мөн өдрийн 13:35 цагт бүрэн унтраав.

Урьдчилсан байдлаар тус түймэрт 1 га талбай, “Toyota Сorolla” загварын суудлын автомашин шатсан байна.

 

Энэ мэдээнд таны өгөх хариулал

Зөв гоё
0
ХаХа
0
Гайхалтай
0
Харамсалтай
0
Буруу
0

Comments are closed.

0 %