ДэлхийдОнцлох

Хятадад малчин ажилд авна гэх зар вайрал болж, 700 анкет иржээ.

Хятадад ферм ажиллуулдаг Зуо Шиаоён малчид ажилд авна гэх зар байршуулсан нь сошиал орчинд вайрал болж 700 гаруй анкет иржээ. Анкетууд дунд Шанхай, Чунцин зэрэг томоохон хотуудад оффис ажил хийдэг хүмүүс болон их сургуулиа дөнгөж төгссөн залуус байсан юм. Зуо дөрөвдүгээр сарын сүүлээр байршуулсан зар нь Вэйбо дээр хэдхэн цагийн дотор 59 сая хандалт авсан байна.

Зуо зар нь вайрал болсон талаар ярихдаа “Ийм хэмжээнд вайрал болно гэж би бодоогүй. Хүмүүст ажил олоход хэцүү байгаа бололтой” гэжээ. Түүний хэлснээр анкет өгсөн арван хүн тутмын нэг нь их сургуулиа дөнгөж төгссөн залуус байсан аж. Энэ явдал тус улсын хөдөлмөрийн зах зээлийн нөхцөл байдал улам хурцдаж буйг харууллаа. БНХАУ-д ажилгүйдлийн түвшин 5 хувь орчим байгаа ч мэргэжилдээ тохирохгүй доогуур ажил эрхлэлт нэмэгдэж байгаа юм. Тус улсад залуусын ажилгүйдэл газар авч, нөхцөл байдал маш хүндэрсэн тул засгийн газар нь залуусын ажилгүйдлийн статистикийг нийтлэхээ зогсоосон билээ.

Ираны дайн болон хиймэл оюун ухааны хэрэглээнээс болж Хятадын хөдөлмөрийн зах зээл улам дордоно гэж шинжээчид үзэж байна. “ING” фирмийн Хятадын эдийн засаг судлаач Линн Сон “Зуогийн зар вайрал болсон нь өрсөлдөөн маш өндөр хэр нь бага цалинтай хөдөлмөрийн зах зээлийн шинж тэмдэг” гэж хэлжээ.

Энэ мэдээнд таны өгөх хариулал

Зөв гоё
0
ХаХа
0
Гайхалтай
0
Харамсалтай
0
Буруу
0

Comments are closed.

0 %