ОнцлохУлс төр

О.Цогтгэрэл: Асуудалд, хариуцсан сайд нь хариуцлага хүлээдэг болох шаардлагыг тавьж байна.

УИХ дахь АН-бн бүлгийн дарга, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл өөрийн цахим хуудастаа дараах шаардлагыг оруулжээ.

Тэрбээр, 2023 оны 11 сарын 21-нд Зариг.мн сайтын манлайллаар зохион байгуулагдсан “Дахиад өгөх амь алга, одоо зогс” хэлэлцүүлгийн үеэр ХЭҮК-ын гишүүн Б.Энхболд “Сүүлийн 10 жилийн хугацаанд 44 цэрэг амь алдаж, 126 цэрэг бэртэж гэмтэж, 105 цэрэг дүрмийн бус шийтгэл хүлээж, сэтгэл санаагаараа хохирсон байна” гэж байв. Үүнээс хойш гурван жил өнгөрсөн ч энэ байдал дээрдсэнгүй. Гурав хоног улсаараа шуугиад өнгөрдөг байдаг л зүйл мэт боллоо. Иймээс УИХ дахь АН-ын бүлгээс хариуцсан сайд нь хариуцлага хүлээдэг болох шаардлагыг тавьж байна” гэв.

УИХ дахь АН-ын бүлгийн зүгээс Батлан хамгаалахын сайд Д.Батлутыг огцруулах шаардлагыг Ерөнхий сайд Н.Учралд хүргүүлэхээ албан ёсоор мэдэгдсэн билээ.

Энэ мэдээнд таны өгөх хариулал

Зөв гоё
0
ХаХа
0
Гайхалтай
0
Харамсалтай
0
Буруу
0

Comments are closed.

0 %