АНУ болон Иран нар дайныг дуусгах тохиролцоонд хүрснээс 30 хоногийн дараа Ормузын хоолойг нээх талаар хэлэлцэж байгаа хэмээн Японы “Nikkei” суваг даваа гарагт /2026.05.25/ эх сурвалж дурдан мэдээлжээ.
“Nikkei” мэдээлснээр тэрхүү 30 хоногийн хугацаанд Иран Ормузын хоолойнд байрлуулсан далайн тэсрэх бөмбөгийг цэвэрлэх аж. Үүний дараа хөлөг онгоцнууд чөлөөтэй, аюулгүй зорчиж Иран онгоцнуудаас дамжин өнгөрөхөд төлбөр авахаа зогсооно гэж тус сонин мэдээлсэн байна.
Хоёр тал дөрөвдүгээр сарын эхээр гал зогсоох тохиролцоонд хүрсэн. Тэрхүү тохиролцоог дахин 60 хоногоор сунгаж, энэ хугацаанд Ираны цөмийн хөтөлбөрийн талаар хоёр тал хэлэлцэх аж.
Энхийн хэлэлцээнд ахиц гарсан гэх мэдээллүүд явж байгаа бол даваа гарагт АНУ-ын зэвсэгт хүчин Ираны өмнөд хэсгийн ойролцоо жижиг хөлгүүдэд, пуужин хөөргөх системүүдэд цохилт өгчээ. Тэдгээр хөлгүүд далайн тэсрэх бөмбөг тавихаар ажиллаж байсан гэж АНУ мэдээлсэн байна.
Дайныг зогсооход ойртсон хэмээн мэдээлж байгаа ч Иран өөр мэдэгдэл хийжээ. АНУ-ын төөрөгдөл болон Израил хөндлөнгөөс оролцож байгаа учир тохиролцоонд хүрэхэд хүндрэлтэй байна гэж Ираны хэлэлцээний багийн төлөөлөгч Эсмаил Багаей хэлсэн юм. Мөн тэр Ормузын хоолойн ирээдүйн хяналт зохицуулгыг Оман, Иран хэлэлцэж шийдэх ёстой гэжээ. Эх сурвалжууд төлбөр авахаа болино гэж мэдээлж буй нь навигацийн үйлчилгээний төлбөр гэдгийг тэр онцолсон байна.
Эсмаил “Хэлэлцэж буй асуудлын ихэнх дээр зөвшилцөлд хүрсэн гэж хэлэх нь зөв. Гэхдээ тохиролцоонд гарын үсэг зурахад ойртсон бол биш” гэж хэлжээ.


