Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааны 2026 оны эхний улирлын дүнгээр 2023 оны үнээр илэрхийлэгдсэн нэг өрхийн сарын дундаж бодит нийт орлого 2.9 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 171.8 (6.3%) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 142.3 (5.2%) мянган төгрөгөөр нэмэгдсэн байна.
Бодит орлогын өсөлтийг төрлөөр задалж үзвэл, өмнөх оны мөн үеэс цалинтай хөдөлмөр эрхлэлтийн орлого 88.6 (6.1%) мянган төгрөгөөр, өрхийн үйлдвэрлэл, үйлчилгээний орлого 28.8 (5.9%) мянган төгрөгөөр, тэтгэвэр, тэтгэмжийн орлого 32.6 (6.4%) мянган төгрөгөөр нэмэгдсэн нь бодит нийт орлого 6.3 хувиар нэмэгдэхэд нөлөөлсөн байна. 2026 оны эхний улирлын байдлаар өрхийн голч нийт орлого 3.0 сая төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 485.1 (19.1%) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 225.1 (8.0%) мянган төгрөгөөр нэмэгдсэн байна.
Нэг өрхийн сарын дундаж нийт орлого 3.5 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 425.6 (13.9%) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 251.9 (7.8%) мянган төгрөгөөр нэмэгдсэн байна. Мөнгөн орлогыг авч үзвэл 3.3 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 412.7 (14.3%) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 255.8 (8.4%) мянган төгрөгөөр тус тус нэмэгдсэн байна.
Мөнгөн орлогын бүтцээр задалж үзвэл мөнгөн орлогын 56.7 (1.9 сая) хувийг цалинтай хөдөлмөр эрхлэлтийн орлого, 19.0 (625.2 мянга) хувийг өрхийн үйлдвэрлэл, үйлчилгээний орлого, 19.7 (651.1 мянга) хувийг тэтгэвэр, тэтгэмжийн орлого, 2.6 (86.5 мянга) хувийг бусдаас авсан бэлэг, тусламж, хандив, шилжүүлгийн орлого, 2.0
(65.2 мянга) хувийг хөрөнгийн орлого тус тус бүрдүүлж байна.
Өрхийн сарын дундаж мөнгөн орлогод бусдаас авсан бэлэг, тусламж, хандив, шилжүүлгийн орлогын эзлэх хувь өмнөх оны мөн үеэс 1.1 нэгж хувиар нэмэгдэж, харин өрхийн үйлдвэрлэл, үйлчилгээний орлогын эзлэх хувь 0.1 нэгж хувиар, тэтгэвэр, тэтгэмжийн орлогын эзлэх хувь мөн 0.1 нэгж хувиар, цалинтай хөдөлмөр
эрхлэлтийн орлогын эзлэх хувь 0.3 нэгж хувиар, хөрөнгийн орлогын эзлэх хувь 0.6 нэгж хувиар тус тус буурсан байна.

Судалгааны 2026 оны эхний улирлын дүнгээр хамгийн бага орлоготой 20 хувийн өрхүүдийн сарын дундаж нийт орлого 2.0 сая төгрөг байгаа нь улсын дунджаас 1.7 дахин бага байна. Харин хамгийн их орлоготой 20 хувийн өрхүүдийн сарын дундаж нийт орлого 5.5 сая төгрөг нь улсын дунджаас 1.6 дахин, хамгийн бага орлоготой бүлгийн өрхүүдээс 2.7 дахин их байна.


