ДэлхийдСонирхолтой мэдээ

Бээжинд AI дуучин, робот шатарчдыг бүтээжээ.

БНХАУ-ын Бээжин хотын Тунмин нуурын шинжлэх ухаан, технологийн бүсэд байрлах Модуль ертөнц инкубатор төв нь хиймэл оюун ухааны чиглэлийн анхдагч бизнесүүдийг дэмжсэн аж үйлдвэрийн цогц хотхон болон хөгжиж байна. Нийт 500 мянган ам.метр талбайд байрлах тус хотхон Гарал үүсэл, Хувьсал, Манлайлал гэсэн инновацийн гурван бүсээс бүрддэг.

Гарал үүсэл бүсэд 40 гаруй компани үйл ажиллагаа явуулж байгаа бол Хувьслын бүсэд хиймэл оюун ухааны агент хөгжүүлэгч Haizhi Technology зэрэг 15 компани үйл ажиллагаагаа өргөжүүлж байна.

Тус хотхон компаниудад 1 тэрбум юанийн эхлэлийн тусгай санхүүжилтээс эхлээд 50 тэрбум юанийн үйлдвэрлэлийн дэмжлэг хүртэл олгодог байна. AI технологид суурилсан олон төрлийн бүтээгдэхүүн хөгжүүлж байгаагийн дотор 150 хэл дээр шууд орчуулдаг төхөөрөмж, мэдээллийг нүдний өмнө харуулдаг ухаалаг шил, шатар болон гоо даам тоглодог робот зэрэг бүтээгдэхүүнүүд хэрэглээнд нэвтэрчээ. Мөн AI.TALK төслөөс бүтээсэн хиймэл оюун ухааны виртуал дуучин “Юри” тус хотхонд бүтээжээ. Бээжингийн эдийн засаг, технологийн хөгжлийн бүс 2026 онд “Юри”-д Хятадын анхны виртуал таних гэрчилгээ олгосноор дижитал оршин суугч болсон аж.

 

Энэ мэдээнд таны өгөх хариулал

Зөв гоё
0
ХаХа
0
Гайхалтай
0
Харамсалтай
0
Буруу
0

Comments are closed.

0 %