ДэлхийдОнцлох

Неандерталууд чулуун өрөм ашиглан шүдний цоорхойгоо эмчилдэг байсан байж магадгүй.

60 мянга гаруй жилийн өмнө неандерталууд чулуун өрөм ашиглан шүдний цоорхойгоо эмчилдэг байсан байж магадгүйг нэгэн шинэ олдвор харуулжээ. Тодруулбал өмнөд Сибирийн агуйгаас олдсон арааны шүдэнд хурц, нимгэн чулуун багажаар үүсгэсэн бололтой гүн нүх байсан аж.

Энэхүү олдвор нь неандерталуудын дэвшилтэт зан авирыг харуулсан гайхалтай нээлт боллоо гэж археологичид үзэж байна. Новосибирск дахь Оросын Шинжлэх ухааны академийн салбарт ажилладаг археологич, доктор Ксения Колобова “Энэхүү нээлт нь неандерталууд бүдүүлэг, доод түвшний төрөл байсан гэх хуучирсан ойлголтыг халж байна. Харин тэд танин мэдэхүй болон соёлын хувьд боловсронгуй хүний төрөл байсан хэмээх ойлголтыг дахин бататгалаа. Неадерталуудын дэвшилтэт зан үйлийн талаарх жагсаалтад цоо шинэ хуудсыг энэ нээлт нэмэв” гэжээ.

Өмнөд Сибириэс олдсон тэрхүү арааны шүд нь хомо сапиэнсээс өөр хүний төрөл шүдээ өрөмддөг байсныг харуулсан анхны олдвор юм. Шүдний зургийг харсан шүдний эмч, профессор Жастин Дурхам “Сайн ажилбар хийжээ” гэж хэлсэн байна.

 

Энэ мэдээнд таны өгөх хариулал

Зөв гоё
0
ХаХа
0
Гайхалтай
0
Харамсалтай
0
Буруу
0

Comments are closed.

0 %