Дэлхийд

Путин удахгүй Хятадад айлчилна.

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин тун удахгүй Хятадад айлчлах бөгөөд айлчлалын бэлтгэл ажил дууссан гэж Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков Пүрэв гаригт (2026.05.14) мэдэгдлээ. Путин болон Хятадын дарга Ши Жиньпин нар сүүлийн жилүүдэд 40 гаруй удаа уулзсан байна. Тэд хамгийн сүүлд өнгөрсөн оны есдүгээр сард Бээжинд уулзжээ.

Мөн хоёр улс 2022 оны хоёрдугаар сард “хязгааргүй” стратегийн түншлэлийн гэрээнд гарын үсэг зурсан юм. Энэ нь Орос улс Украинд дайн эхлүүлэхээс гурван долоо хоногийн өмнө болсон байна. Үүний зэрэгцээ АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп энэ долоо хоногт Хятадад айлчилж байна.

Энэ мэдээнд таны өгөх хариулал

Зөв гоё
0
ХаХа
0
Гайхалтай
0
Харамсалтай
0
Буруу
0

Comments are closed.

0 %