Засгийн газрын ээлжит хуралдаанаар Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хооронд байгуулагдаж байгаа “Агаарын хөлгийн түлш нийлүүлэх гэрээг соёрхон батлах тухай” хуулийг өргөн барихаар тогтсон талаар АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням мэдээллээ. Мөн “Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг дээшлүүлэх хуулиас “Сэлбэ дэд төв” төслийг хасаж, УИХ-д яаралтай горимоор хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн барина” гэв.
Дээрх гэрээг ойрын үед УИХ-д өргөн барьж, соёрхон батлуулснаар ОХУ-аас нефтийн бүтээгдэхүүнээр тогтвортой, найдвартай хангах эрх зүйн орчин бүрдэнэ гэв. Гэрээ байгууллаа гээд ямар нэг хязгаарлалт байхгүй. Дотооддоо үйлдвэрлэдэг болбол нэн тэргүүнд дотоодоосоо авна. Хаана хамгийн хямд байна тэндээс худалдан авах боломжтой. Сүүлийн 30 гаруй жил байгаагүй шинэчлэл хийж байгаа. Тэр нь шатахуун хадгалах сав. Энэ жилдээ багтаад 150 мянган тонны савтай болно. Ирэх жилийн өдийд гэхэд Монгол Улс хоёр сарын шатахууны нөөцөө хадгалж чаддаг болно гэлээ.


