ДэлхийдНийгэм

ДЭМБ-ын хамгийн сүүлийн судалгаагаар амиа хорлолтын түвшин дэлхийн дунджаар 100 мянган хүн амд 9.2 байна. Азийн улс орнуудаас БНСУ-д 100 мянган хүн амд 27.5 амиа хорлолтын тохиолдол бүртгэгдэж жагсаалтыг тэргүүлж байгаа бол Монгол Улс 18.5 буюу хоёрдугаарт бичигдэж байна. Монгол Улсад амиа хорлож нас барсан тохиолдлын 23.4 хувь нь 15-19 насныхан, 27.4 хувь нь 20-24 насны залуус байгаа нь нийт амиа хорлож нас барсан тохиолдлын 50.8 хувийг эзэлж байгаа юм. Цагдаагийн ерөнхий газрын тайланд дурдсанаар, 2022 онд нийт 5,407 дуудлагын 825 (15%) нь амиа хорлолт байсан бол 2023 онд нийт 5,910 дуудлагын 787 (13%), 2024 онд нийт 7,936 дуудлагын 636 (8%) нь амиа хорлолт байсан байна. Мөн 65-аас дээш насны ахмадуудын дунд амиа хорлолтын тохиолдлын тоо нэмэгдэж, эрэгтэйчүүдийн дунд амиа хорлолтын тохиолдол эмэгтэйчүүдтэй харьцуулахад 7 дахин өндөр байна.

Энэ мэдээнд таны өгөх хариулал

Зөв гоё
0
ХаХа
0
Гайхалтай
0
Харамсалтай
0
Буруу
0

Comments are closed.

0 %