НийгэмЭдийн засаг

Д.Оюунбадам: УИХ-аас баталдаг төсвийн тухай хуулийг олон улсын жишигтэй харьцуулбал нэлээд товчхон гарч байна.

АНУ төвтэй Олон улсын төсвийн түншлэл гэх байгууллагаас хоёр жил тутамд улс орнуудын төсвийн нээлттэй байдлын судалгааг хийдэг. 2025 оны судалгааны дүнг тавдугаар сард дэлхий даяар танилцуулсан.

Тэгвэл Монгол Улсын “Төсвийн нээлттэй байдал 2025” судалгааны үр дүнг өнөөдөр Нээлттэй нийгэм форумоос танилцууллаа.

Нээлттэй форумын хөтөлбөрийн менежер Д.Оюунбадам “Энэ удаагийн судалгаанд дэлхий даяар 83 орон хамрагдсан байна.

Монгол Улсын хувьд төсвийн ил тод байдлын үнэлгээгээр 100 онооноос 64 оноо авлаа. Харин олон нийтийн оролцооны түвшнээр 35 оноо, төсвийн хяналтын хувьд 74 оноо авсан аж. Манай улсын төсвийн нээлттэй байдал сүүлийн жилүүдэд нэлээд сайжирч байгаа бөгөөд 2015 онд 51 оноо авч байсан энэ онд 64 оноо авсан байгаа юм.

Засгийн газрын зүгээс улсын төсвийн ил тод байдлыг сайжруулж байна гэсэн дүн гарсан. Төсвийн ил тод байдлыг үнэлэхэд үндсэн найман баримт бичгийг авч үздэг. Нэгдсэн төсвийн хагас жилийн тайлан, батлагдсан төсөв гэдэг үзүүлэлтээр манай улсын хувьд иж бүрдэл нь хангалтгүй байна. Тухайлбал:

  • Хагас жилийн тайлан дээр 26 оноо,
  • УИХ-аас баталж буй төсвийн тухай хууль агуулгын хувьд маш товч байгаа учраас 39 оноо,
  • Гүйцэтгэлийн аудитын тайлан, нэгдсэн төсвийн төсөл дээр 62 оноо,
  • Иргэдийн төсөв дээр 75 оноо,
  • Төсвийн хүрээний мэдэгдэл дээр 78 оноо,
  • Нэгдсэн төсвийн жилийн эцсийн тайлан 82 оноо,
  • Нэгдсэн төсвийн үйл явцын тайлангууд дээр 96 тус тус авсан байна.

Судалгааны хүрээнд төсвийн үйл явцын бүхий л үе шатанд иргэний нийгмийн байгууллагын оролцоог хэр зэрэг хангаж байгааг үнэлдэг.

  • Иргэдийн оролцоон дээр 35 оноо авч өмнөхөөсөө нэлээд сайжирсан. 2023 онд 19 оноо, 2017 онд долоон оноо авч байжээ.
  • Төсвийг боловсруулах үе шатанд Засгийн газрын зүгээс иргэдийг оролцох боломжоор хангах механизмын үзүүлэлт дээр 100-аас 33 оноо авсан.
  • УИХ-ын зүгээс төсвийн хууль батлах үедээ иргэдийг оролцуулдаг эсэх үзүүлэлтээр 45 оноо,
  • Төсвийн зарцуулалтын шатанд иргэдийн хяналтын оролцоогоор 34 оноо,
  • Төрийн аудитын үзүүлэлтээр 34 оноо,
  • Хууль тогтоох байгууллага төсвийн хяналтын механизмын үзүүлэлтээр 64 оноо,
  • Аудитын байгууллагын хяналтаар 89 оноо авсан байна.
  • Төсвийн орлогыг нэгдсэн дүнгээр, зарлагыг урсгал болон хөрөнгийн гэсэн ангиллаар ил болгож байгаа. Олон улсын стандартаар бол орлогоо татварын болон татварын бус, орлогын эх үүсвэрийг харуулсан байх шаардлагатай. Төсвийн зарлагын мэдээллийг урсгал болон хөрөнгийн гэхээс гадна эдийн засгийн ангилал буюу цалин хөлс, барилга байгууламж, тоног төхөөрөмжийн ангиллаар нь баталж байх хэрэгтэй. Олон улсын жишигтэй харьцуулбал УИХ-аас баталдаг төсвийн тухай хууль нэлээд товчхон гарч байна.
  • Сүүлийн жилүүдэд төсвийн хагас жилийн тайланг боловсруулж эхэлсэн. Энэ тайланд хөтөлбөрийн түвшний мэдээллийг оруулах хэрэгтэй, төсвийн орлогын мэдээллийг татварын болон татварын бусаар нь дэлгэрэнгүй оруулах шаардлагатай байна.
  • УИХ-ын зүгээс төсөв батлахаас өмнөх хэлэлцүүлгийн үеэр сонсгол хийж, иргэний нийгмийн байгууллагын төлөөллийг оролцуулах хэрэгтэй гэж зөвлөсөн. Мөн жилийн төсвийн гүйцэтгэлийн аудитын тайлангаар сонсгол хийх хэрэгтэй. Төсвийн гүйцэтгэлийн аудитаар нэлээд алдаа, зөрчил илэрдэг. Аудитын тайлан хэлэлцсэний дүнд ямар арга хэмжээ авах вэ гэдэгт УИХ-ын тогтоол гаргаж явах ёстой” хэмээн ярилаа.

 

Энэ мэдээнд таны өгөх хариулал

Зөв гоё
0
ХаХа
0
Гайхалтай
0
Харамсалтай
0
Буруу
0

Comments are closed.

0 %