ДэлхийдСонирхолтой мэдээ

Мьянмараас 11 мянган карат бадмаараг олджээ.

Мьянмараас асар том хэмжээтэй бадмаараг чулуу олдсон байна. Тодруулбал 11 мянган карат буюу 2.2 кг жинтэй уг бадмаараг нь Мандалай мужид оршдог Могок хотын ойролцоогоос олджээ. Тус бүс нутаг нь эрдэнийн чулууны олборлолтын гол төв гэгддэг. Гэвч Мьянмарт иргэний дайн дэгдсэнээс хойш Мандалай мужид мөргөлдөөн ширүүн өрнөж байгаа юм.

Тус улсын төрийн өмчит “Global New Light of Myanmar” сонинд мэдээлснээр уг бадмааргийг дөрөвдүгээр сарын дундуур олжээ. 1996 онд олдсон Мьянмараас 21,450 карат (4.29 кг) жинтэй бадмаараг олдож байсан юм. Дөрөвдүгээр сард олдсон бадмаараг 1996 оныхоос хоёр дахин бага жинтэй ч өнгө, чанарын хувьд илүү учраас өндөр үнэд хүрнэ гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Мьянмар дэлхийн бадмааргийн 90 хүртэлх хувийг үйлдвэрлэдэг. Ийм учир энэ эрдэнийн чулуу нь тус улсын орлогын томоохон эх үүсвэр болдог байна. Бадмааргийн худалдаа Мьянмарын цэргийн засгийн газрын хувьд чухал орлогын эх үүсвэр болдог тул хүний эрхийн төлөөх байгууллагууд тус эрдэнийн чулууг худалдан авахгүй байхыг уриалж байгаа юм.

 

Энэ мэдээнд таны өгөх хариулал

Зөв гоё
0
ХаХа
0
Гайхалтай
0
Харамсалтай
0
Буруу
0

Comments are closed.

0 %