Дэд онцлохНийгэмСонирхолтой мэдээ

Орчин үеийн бүтээлч сэтгэлгээг нийтэд таниулах “Орд” үзэсгэлэн нээлтээ хийлээ.

Нийслэлийн иргэдийн соёл урлагийн боловсролыг дэмжих, үндэсний дүрслэх урлагийн өв уламжлал, орчин үеийн бүтээлч сэтгэлгээг олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор мэргэжлийн уран бүтээлчдийн “Орд” үзэсгэлэн тавдугаар сарын 7-нд дэлгэгдлээ. Тус үзэсгэлэнд нийт 88 уран бүтээлчийн 100 гаруй бүтээл дэлгэгдсэн бөгөөд үүнээс хоёр “Шилдэг” бүтээл, нэг “Гран-При” бүтээлийг шалгаруулжээ.

“Орд” үзэсгэлэн нь мэргэжлийн уран бүтээлчдийн ур чадвар, үнэт зүйл шингэсэн бүтээлүүдийг олон нийтэд хүргэх, Монгол үндэстний дахин давтагдашгүй онцлог, өвөрмөц сэтгэлгээ, соёлын илэрхийллийг харуулах, дүрслэх урлагийг нийтэд сурталчлан таниулах зорилготой. Мөн соёлын боловсролыг нэмэгдүүлэх, биет болон биет бус соёлын өвийг түгээн дэлгэрүүлэх, мэргэжлийн уран бүтээлчдийг дэмжих, шинэ уран бүтээлчдийг таниулах, хүүхэд, залуучуудад урлагийн боловсрол олгох, сонирхлыг нь хөгжүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой юм.

Энэ мэдээнд таны өгөх хариулал

Зөв гоё
0
ХаХа
0
Гайхалтай
0
Харамсалтай
0
Буруу
0

Comments are closed.

0 %