Өмнөд Солонгосын томоохон компаниудыг эзэмшигч гэр бүлүүдийн гишүүний дундаж цалин өнгөрсөн онд 2.7 тэрбум вон ($1.83 сая) байсныг өнөөдөр нийтлэгдсэн салбарын тайлан харуулжээ.
Тус улсын тэргүүлэх 81 бизнесийн группийн салбар 460 компанийн эзэмшигч гэр бүлүүдийг CEO Score компани уг судалгаандаа хамруулсан юм байна.
Энэ нь өмнөх жилээсээ 6.9 хувиар өссөн үзүүлэлт ажээ.
Харьцуулбал дээрх компаниудын гүйцэтгэх удирдлагаас бусад ажилтнуудын дундаж цалин өмнөх жилээсээ 11.1 хувиар өсөж, 101.2 сая вонд хүрсэн байна.
Hanwha Group-ийн ерөнхийлөгч Ким Сюн Юн таван салбар компаниасаа нийт 24.8 тэрбум воны цалин авсан нь эзэн гэр бүлийн гишүүдийн хамгийн өндөр цалин болжээ.
Lotte Group-ийн ерөнхийлөгч Шин Дон Бин 19.1 тэрбумын цалингаар хоёрдугаарт, Doosan Group-ийн ерөнхийлөгч Пак Чон Вон 18.1 тэрбумаар гуравдугаарт, CJ Group-ийн ерөнхийлөгч И Жэ Хюн 17.7 тэрбумаар дөрөвдүгээрт, Hyundai Motor Group-ийн ерөнхийлөгч Йсүн Чун 17.5 тэрбумаар тавдугаарт тус тус эрэмбэлэгдсэн байна.
Харин Өмнөд Солонгосын хамгийн том бизнесийн групп болох Самсунгийн ерөнхийлөгч И Жэ Ёны хувьд 2017 оноос хойш цалингүй ажиллаж байгаа ажээ.


