НийгэмОнцлох

Үхрийн махны үнэ 36 мянга хүрч, өнгөрсөн жилийн өдийгөөс 53.2 хувиар өсөв.

Монголд тасралтгүй өсөж “хөгждөг” ганц зүйл нь үнийн өсөлт. Өнгөрсөн сарын байдлаар инфляцын түвшин 10.1 хувь болж хоёр орон тоонд хүрсэн. Үүнийг дагаад мах, гурил тэр бүү хэл сонгинын үнэ ч гаарч байгааг статитсик үзүүлэлтүүд харуулж байна.

Тодруулбал, тавдугаар сарын 11-ний байдлаар Улаанбаатар хотод гол нэрийн барааны үнэ өнгөрсөн сарын мөн үеэс 3.8 хувиар өсжээ. Энэ нь нийслэлчүүд долоо хоног тутам 0.4 хувийн өсөлт шингэсэн өртөгтэй хүнс хэрэглэж байна гэсэн үг. Гэтэл иргэдийн цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг инфляцтай уялдуулж нэмсэн зүйл үгүй. Хамгийн сүүлд, өнгөрсөн оны дөрөвдүгээр сард хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 792 мянган төгрөг болгосон.

Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллээр үхрийн мах цул тавдугаар сарын 11-ний байдлаар нэг килограмм нь 35,848 байна. Энэ нь өнгөрсөн оны өдийгөөс 53.2 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм. Гэхдээ дээрх үнэ зах худалдааны төвүүдийн ханшид түшиглэсэн бөгөөд томоохон сүлжээ дэлгүүр болон хороолол хотхон дундах хүнсний дэлгүүрт үүнээс даруй үнэтэй байгааг дурдах нь зүй.

Харин хонины ястай махны үнэ кг нь 26 мянга давж өмнөх долоо хоногоос 0.6 хувиар, өнгөрсөн сараас 6.2 хувиар тус тус өсжээ. Мөн сонгинын үнэ 4445 төгрөг болсон нь долоо хоногийн хугацаанд хамгийн өндөр хувиар |1.3| өссөн бүтээгдэхүүн болсон харагдаж байна.

Зарим өргөн хэргэлээний бараа бүтээгдэхүүний үнийг хүргэе:

  • Гурил | кг – 2507 төгрөг
  • Будаа | кг -4966 төгрөг
  • Атар талх -2507 төгрөг
  • Сүү | л -5043 төгрөг
  • Өндөг -610 төгрөг
  • Төмс | кг – 3108 төгрөг
  • Лууван | кг -3049 төгрөг

 

Энэ мэдээнд таны өгөх хариулал

Зөв гоё
0
ХаХа
0
Гайхалтай
0
Харамсалтай
0
Буруу
0

Comments are closed.

0 %